Бусад нийтлэлүүд унших

MN Partners хуулийн фирмийн гүйцэтгэх захирлаар С.Тэгшжаргал томилогдлоо.

Өмгөөллийн Мөнхбат энд Нандин-Эрдэнэ хуулийн фирм нь 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр өмгөөлөгч Ц.Мөнхбат, Б.Нандин-Эрдэнэ нар үүсгэн байгуулсан бөгөөд хуулийн фирм өргөжин тэлж, бүтэц, бүрэлдэхүүн, оноосон нэрийг шинэчлэн Өмгөөллийн Миранда Партнерс (товчилсон нэр MN Partners ) болгон өөрчилж, Гүйцэтгэх захирлаар Сүх-Очирын Тэгшжаргалыг, зөвлөхөөр Гомбосүрэнгийн Нацагдоржийг, Хувьцаа эзэмшигчээр Энхбатын Түмэнбаяр нарыг томиллоо.

Сүх-Очирын Тэгшжаргал нь
2006 онд Их засаг ОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
2006-2014 он Их засаг олон улсын их сургуулийн хууль зүйн сургуульд туслах багш, багш
2015 он “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” хуулийн хэлтсийн дарга
2015 оноос одоог хүртэл Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багшаар ажиллаж байна.
2009 оноос МӨХ, МХХ-ны гишүүн, хуульч, өмгөөлөгч 2020 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
2021 оноос Өмгөөллийн Эрдэнэс легал консалтинг ХХК-ын гүйцэтгэх захирал Эрүүгийн хэргийн чиглэлээр мэргэшсэн, уул уурхай, сонгууль, өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, гадаад худалдаа, бизнесийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Зөвлөх Гомбосүрэнгийн Нацагдорж нь
1998 онд Их засаг ОУИС-ийг эрх зүйч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус төгссөн, хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.
1998-2004, 2006 оноос одоог хүртэл Их засаг олон улсын их сургуульд багш, дэд профессор
2004-2006 онд Түлш, эрчим хүчний яаманд хуулийн мэргэжилтэн
2008 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
2008-2015 онд Очирбадрах хуулийн фирмд захирал
2015-2021 онд Өмгөөллийн Эрдэнэс легал консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал
2020 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Захиргааны хэргээр мэргэшсэн, татвар, сонгууль, барилга, дэд бүтэц, газрын харилцаа, худалдан авах ажиллагаа, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

Хувьцаа эзэмшигч, Managing Partner Энхбатын Түмэнбаяр нь
Э.Түмэнбаяр нь MN Partners ХХК-ийн Партнер, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр Хууль зүйн салбарт 13 дэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Иргэний болон захиргааны хэргийн чиглэлээр мэргэшиж, уул уурхай, сонгууль, бизнес, газрын харилцаа, худалдан авах ажиллагаа, гэрээний эрх эрх зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Э.Түмэнбаяр нь 2011-2015 он Их засаг олон улсын их сургуулийн хууль зүйн сургуульд Захиргааны эрх зүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй хичээлийн туслах багш, багш, 2014 оноос Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчлийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч, 2015-2019 он Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн Клиник сургалтын төвийн эрхлэгч, 2018, 2019 онд Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын дүгнэх комиссын гишүүн, 2021 онд Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж 2021 он бүтээх ажилд сорил зохиох, хянах ажлын хэсэгт гишүүн, 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчийн шалгалтын комиссын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.